23.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 15, 2025

Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг дахин албадан нүүлгэж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас эхлэн зөвшөөрөлгүй байрлуулсан нийт 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлээд байсан ч зарим иргэн дахин хууль зөрчин байрлуулах явдал үргэлжилсээр байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн удирдлагууд нэгдсэн журмаар дахин албадан нүүлгэх ажлыг эхлүүлжээ.

Дүүргийн менежер Л.Цэеэрэгзэн мэдээлэхдээ, “Төвийн зургаан байршилд өмнө нь нүүлгэн шилжүүлсэн ТҮЦ-үүдийг дахин байрлуулсан зөрчил гарлаа. Эдгээр байршилд 3-4 удаа албан шаардлага хүргүүлсэн ч биелүүлээгүй тул албадан нүүлгэж байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, ‘Тэнгис’ кино театрын автобусны буудал дээрх ТҮЦ-ийг гурван удаа нүүлгэж байсан ч дахин байрлуулсан” хэмээлээ.

Нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замд саад учруулж, хотын өнгө үзэмжийг алдагдуулж буй зөвшөөрөлгүй ТҮЦ, хашаа хайс, гараашийг буулгах, нүүлгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, тохижилт хийх ажлууд үргэлжилж байгаа ажээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here