АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан талаар мэдээлсэн байна. Түүний хэлснээр хоёр талын яриа эерэг өнгө аястай байсан ч дараа нь Украинд бөмбөгдөлт үргэлжилсэн нь сөрөг сэтгэгдэл төрүүлжээ.
Трампын тайлбарласнаар, Путин Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаас зайлсхийж байгаа бөгөөд үүний шалтгаан нь түүний хувийн таашаалгүй байдалтай холбоотой гэжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын тэргүүн Украины дайн удахгүй дуусна гэсэн итгэлтэй хэвээр байгаа аж.
Ийм үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Европын холбоотнуудын Гадаад хэргийн сайд нартай цахим уулзалт хийж, Орос-Украины дайныг дипломат замаар зогсоох хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни Украинд НАТО маягийн аюулгүй байдлын баталгаа олгохын ач холбогдлыг онцолж, тус улс тэнгис болон хуурай газарт мина устгах ажиллагаанд оролцох бэлтгэлтэй байгаагаа мэдэгджээ.