0.1 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Себастьен Лекорню Францын Засгийн газрыг удирдахаар томилогдож, албан ёсоор ажилдаа орлоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2025 оны есдүгээр сарын 9-нд Зэвсэгт хүчний сайдаар ажиллаж байсан Себастьен Лекорньюг Ерөнхий сайдаар томилсныг зарлаж, тэрээр маргааш нь буюу есдүгээр сарын 10-нд үүрэгт ажилдаа оржээ.

Энэ өөрчлөлтийн шалтгаан нь парламентын доод танхим болох Үндэсний хурал өмнөх Ерөнхий сайд Франсуа Байругийн танхимд итгэл үзүүлэхээс татгалзсан явдал байв.

Лекорнью улс төрийн карьертаа 2017 оноос эхлэн төрийн өндөр албанд ажилласан. Тухайн үед тэр Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд 2018 онд нутгийн удирдлагын асуудал эрхэлсэн онцгой үүргийн сайдаар дэвшжээ.

2020-2022 онд Жан Кастексын Засгийн газарт далайн чанад дахь нутаг дэвсгэрийн яамыг удирдсан бол 2022 оноос эхлэн Элизабет Борн болон түүнээс хойших Ерөнхий сайд нарын танхимд Зэвсэгт хүчний сайдын албыг хашиж ирсэн юм.

Туршлага, тогтвортой байр суурь, олон жилийн улстөрийн замнал нь түүнийг өнөөдрийн Ерөнхий сайдын албанд хүргэсэн гол хүчин зүйл гэж ажиглагчид дүгнэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here