0.1 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

“Алтан цом”-ын барилдаан 1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай зохион байгуулагдана

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын үндэсний бөхийн холбоо өмнө нь 2022, 2023 онд зохион байгуулсан “Алтан цом”-ын барилдаанд багуудаа дэвжээгээр нь хувааж байсан бол энэ жилээс шинэ зарчмаар баг бүрдүүлэхээр болжээ.

Шинэ зохион байгуулалт

Гурав дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан ирэх сард болох бөгөөд үндэсний томоохон компаниудын нэрийн дор шилдэг найман баг өрсөлдөнө. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг тус тэмцээнд баг бүр зургаан бөхтэй байх ба 2024–2025 оны улиралд болсон 68 удаагийн барилдаанд үзүүлсэн амжилтыг чансааны оноогоор дүгнэн сонгосон байна.

Багуудын өрсөлдөөн тэнцвэртэй байхын тулд үндэсний компаниуд 1–3 бөхийг шууд сонгох эрхтэй. Үүнд өндөр чансаатай бөхчүүдийг урьж, цалин болон ивээн тэтгэлгийн нөхцөл санал болгож болно. Үлдсэн бөхчдийг чансааны үзүүлэлтийн дагуу сугалаагаар тодруулна.

Шагналын сан ба өрсөлдөх багууд

Тэмцээний нийт шагналын сан 1.5 тэрбум төгрөг бөгөөд найман баг тойргийн журмаар хүч үзнэ.

Монголын үндэсний бөхийн холбоо шилдэг 80 бөхийн нэрсийг зарласан бөгөөд үүнд:

  • Дархан аварга – 1
  • Улсын аварга – 2
  • Арслан – 5
  • Заан – 7
  • Харцага – 9
  • Начин – 14
  • Аймгийн арслан – 37
  • Аймгийн заан – 4
  • Аймгийн харцага – 1 багтжээ.

Харин улсын гарди, аймгийн начин болон сумын заан цолтой бөхчүүд энэ жагсаалтад ороогүй байна.

Чансааны оноо тооцсон барилдаанууд

Бөхчүүдийн чансааг зөвхөн Монгол бөхийн өргөөнд болсон тэмцээнүүдээр хязгаарлаагүй бөгөөд дараах барилдааны оноог нэмэлтээр тооцжээ:

  • Улсын баяр наадам
  • Нийслэлийн иргэдийн баяр
  • Авто тээврийн 100 жилийн ой
  • Өндөр гэгээний 390 жилийн ой
  • Төмөр замын баяр
  • “Нүүдэлчин фестиваль 2025”

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here