“The Hu” хамтлаг 10 жилийн ойгоо том тоглолтоор тэмдэглэнэ

“Хүннү рок” урсгалыг дэлхийд таниулсан “The Hu” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тус хамтлаг шинэ цомог болон шинэхэн уран бүтээлүүдээрээ сонсогч, фенүүдтэйгээ уулзахаар бэлтгэж байгаа аж. Мөн тэд ирэх наймдугаар сард бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болсноо зарлажээ.

Тодруулбал, хамтлагийнхан энэ зун “Hun” нэртэй шинэ цомгоо гаргаж, Улаанбаатар хотод хамгийн том шоу тоглолтоо зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Цомгийн нээлтээс өмнө тэд “The Men” болон “Warrior Chant” нэртэй бүтээлүүдээ фенүүддээ хүргэсэн бөгөөд эдгээр дуу нь хоёр долоо хоногийн дотор стриминг платформууд дээр нэг саяас давсан хандалт аваад байна.

“Hun” цомог албан ёсоор худалдаанд гарахаас өмнө сонсогчдодоо дахин хэд хэдэн шинэ уран бүтээл хүргэхээр төлөвлөж байгааг тус хамтлагийн уран бүтээлчид онцоллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу