0.1 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Б.Алтанчимэг холимог тулааны залуучуудын ДАШТ-ээс түүхэн амжилт гаргалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын анхны дэлхийн аварга төрлөө

Гүржийн Тбилиси хотод болж буй Олон Улсын Сонирхогчдын Холимог Тулааны Холбоо (IMMAF)-ны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын залуу тулаанч Б.Алтанчимэг түүхэн амжилт гаргалаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн 65.8 кг-ын жинд өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр Монголын холимог тулааны спортын түүхэнд залуучуудын дэлхийн аварга болсон анхны тамирчин болж байна.

Алтан медалийн төлөөх тулаан

Б.Алтанчимэг аваргын төлөө Анголын тулаанч Надир Вьератай хүч үзэж, хоёрдугаар үед хөлийн гурвалжин боолт мэхээр өрсөлдөгчөө ялан түрүүлсэн юм.

Б.Алтанчимэг өмнө нь:

  • Улсын хоёр удаагийн аварга,
  • 2024 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт,
  • Ази тивийн аваргын хүрэл медальт байсан бол ийнхүү дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа.

Монголын оролцоо

Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 80 гаруй орны 1,000 гаруй шилдэг тулаанч өрсөлдөж байна. Монгол Улсаас нэг дасгалжуулагч, дөрвөн тамирчин оролцож буй бөгөөд залуучуудын ангиллын аваргууд өчигдөр тодорсон бол өнөөдөр насанд хүрэгчдийн шигшээ тулаанууд үргэлжилж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here