Нээлтийн үйл ажиллагаа
Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн шинэ улирал Улаанбаатарт нээлтээ хийлээ. Арга хэмжээний үеэр өнгөрсөн улирлын аваргууд болох “Хасын Хүлэгүүд”, “Улаанбаатар Амазонс” багийнхан аваргын бөгжөө гардан авч, артистууд уран бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барив. Энэ улиралд 2014, 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд ажилласан олон улсын шүүгч Кинслэй Ожеабуру ажиллаж байгаа нь онцлог юм.
Нээлтийн тоглолтууд
- Эмэгтэйчүүдийн тоглолт: “Улаанбаатар Амазонс” баг шинэ өрсөлдөгч “Пиратес”-ыг 77:50-аар хожив. Амазонс-ын Амари 23, Б.Ариунцэцэг 15, Каялэйег Труонг болон Б.Болор-Эрдэнэ нар тус бүр 10 оноо авсан. Харин Пиратес-аас М.Булбул 16, Т.Үлэмж 12, Б.Цацрал 11 оноо авсан ч багаараа ердөө 22 хувийн амжилттай довтолсон нь ялагдалд хүргэсэн.
- Эрэгтэйчүүдийн тоглолт: Өнгөрсөн улирлын финалын өрсөлдөгч “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Металл” багууд дахин таарч, энэ удаа “Металл”-чууд 70:65-аар ялалт байгууллаа. Хожсон багаас Кристиан Брэдфорд 27, Ч.Маргад 17, Т.Ууганбаяр 14 оноо авсан бол “Хүлэгүүд”-ээс Б.Барсболд 13, А.Азбаяр 19, Иан Миллер 13 оноо авсан байна.
Дараагийн тоглолтуудын хуваарь
- 10-р сарын 4: Завхан Бродерс–Хасын Хүлэгүүд /эр/, Дархан Юнайтед–Би Си Эйч Найтс /эр/
- 10-р сарын 5: Аравт–Этүгэн Ирвэсүүд /эм/, Сэлэнгэ Бодонс–Монголианс /эр/
- 10-р сарын 6: Алтан Од–Пиратес /эм/, Бишрэлт Металл–Эс Жи АПЭС /эр/
- 10-р сарын 7: Улаанбаатар Амазонс–АОДЭ Винкс /эм/, Дархан Юнайтед–Ховд Шонхорууд /эр/