АНУ байгуулагдсаны 250 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 6-р сард түүхэндээ анх удаа Цагаан ордонд UFC-ийн тулаан зохион байгуулагдахаар болжээ. Энэ санаачилгыг Ерөнхийлөгч Доналд Трамп UFC-ийн ерөнхийлөгч Дана Вайттай хамтран хэрэгжүүлэхээр тохирсон байна.
Хамгийн сонирхол татахуйц нь – уг түүхэн тулаанд домогт холимог тулааны тамирчин Конор МакГрегор оролцох нь бараг тодорхой болсон. Тэрээр саяхан өөрийн болзлоо тавьсан бөгөөд энэ нь олон нийтийн дунд “Хэт өндөр үнэтэй” хэмээн шүүмжлэл дагуулжээ.
МакГрегорын тавьсан болзол
- 100 сая ам.долларын бэлэн мөнгө
- Гэр бүл, ойр дотны 100 хүнээ хамруулах 100 ширхэг АНУ-ын алтан виз
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэдхэн хоногийн өмнө “алтан виз”-ийн шинэ хөтөлбөр зарласан бөгөөд үүний үнэ ойролцоогоор нэг сая ам.доллар байх магадлалтай. Ингэснээр Конор МакГрегор UFC-ийн энэ тэмцээнд оролцохын тулд нийт 200 сая ам.долларын үнэтэй гэрээ шаардаж байгаа гэсэн үг юм.
МакГрегорын эргэн ирэлт
37 настай МакГрегор сүүлийн дөрвөн жил тулаан хийгээгүй. Гэсэн ч түүний оролцоо UFC-г урьд нь шинэ түвшинд гаргаж, үзэгчдийн анхаарлыг дахин татаж байсныг мартах аргагүй.
Шинэхэн мэдэгдэлдээ Конор МакГрегор:
“Гэрээнд гарын үсэг зурсан. Тохиролцоо баталгаажсан” гэж хэлсэн нь түүнийг Цагаан ордонд болох UFC-ийн түүхэн тулалдаанд оролцохыг баталгаажууллаа.
Одоо зөвхөн нэг асуулт үлдэв: Конорын эсрэг хэн гарч ирэх вэ?