-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Ерөнхий сайд: Багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх судалгаа хийнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзаж, багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдэх чиглэл өглөө.

Эдийн засгийн нөхцөл, төсвийн боломж

Ерөнхий сайд уулзалтын үеэр эдийн засгийн нөхцөл байдал болон улсын төсвийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулсан юм. Тэрбээр:

“Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт багтаан урсгал зардлыг төлөвлөсөн. Гэхдээ боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2026 оны төсөвт хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан,”
гэж мэдэгджээ.

Тэрээр цааш нь Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмэлт санхүүжилт босгох замаар боловсролын салбар дахь цалин, нийгмийн асуудлыг шийдэх боломжтой гэж онцлов.

Цалинг нэмэгдүүлэх үе шаттай хувилбар

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын үндсэн цалинг одоогийн 1.4 сая төгрөгөөс 3.5 сая төгрөг болгох шаардлага тавиад байна. Харин Боловсролын яамны тооцооллоор, энэхүү нэмэгдэлд жилд 3.3 их наяд төгрөг, нийтдээ 6.1 их наяд төгрөгийн зардал шаардагдах юм.

Салбарын сайд энэ талаар хэлэхдээ, улсын төсөвт ийм хэмжээний ачаалал шууд үүрэх боломжгүй учир цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх хувилбар хамгийн бодитой гэж мэдэгджээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар үүнтэй санал нэг байж, дараах чиглэлийг өгсөн байна:

  • 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг ₮1.85 сая төгрөгт,
  • 2026 оны долоодугаар сараас ₮2.5 сая төгрөгт хүргэх,
  • Цаашид 2028 он гэхэд ₮3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо.

Мөн боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсний бүтцийг шинэчлэх, шударга урамшууллын системийг нэвтрүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here