6.1 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 13–16-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Тус айлчлал нь Монгол, Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байна.

Төрийн түвшний уулзалтууд

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн хэвлэл мэдээллийн төлөөлөлд мэдээлэл өгч, хоёр улсын “Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргах төлөвтэй байна.

Хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг өргөжүүлэх хүрээнд 10 орчим баримт бичигт гарын үсэг зурах юм.

Бусад уулзалт, арга хэмжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Энэтхэгийн:

  • Дэд Ерөнхийлөгч, Парламентын дээд танхимын дарга Ч.П. Радхакришнан,
  • Лок Сабхагийн дарга Ом Бирла,
  • Гадаад хэргийн сайд Др. Субрахманям Жайшанкар,
  • Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх
    нартай тус тус уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн “Ражгат” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, Ерөнхий сайд Нарендра Модитой дурсгалын мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан шуудангийн маркын нээлтэд оролцоно.

Соёл, бизнесийн арга хэмжээ

Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум, мөн “Монголын сайхан орон” тоглолт, гэрэл зураг болон морин хуурын үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монгол–Энэтхэгийн харилцааны товч түүх

Хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдуудаа харилцан томилсон.

  • Монгол Улс 1956 онд Шинэ Делид,
  • Энэтхэг Улс 1971 онд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээжээ.

Хоёр орны хамтын ажиллагаанд дараах чухал баримт бичгүүд онцгой байр суурь эзэлдэг:

  • Монгол–Энэтхэгийн хамтарсан тунхаглал (1973)
  • Хамтарсан мэдэгдэл (1989, 2001, 2015, 2019)
  • Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ (1994)
  • Иж бүрэн түншлэл (2009)
  • Стратегийн түншлэл (2015)

Өдгөө хоёр улсын хооронд 60 гаруй хамтын ажиллагааны баримт бичиг хүчин төгөлдөр хэрэгжиж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here