-1.2 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Улаанбаатарт 1 кг үхрийн цул махны үнэ 24,364 төгрөгт хүрлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2025 оны есдүгээр сард улсын хэмжээнд инфляцын түвшин 9 хувь болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 нэгж хувиар өссөн байна.

Инфляцын гол шалтгаанууд

Өсөлтийн 2.8 нэгж хувь буюу 31.4% нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс, харин 1.9 нэгж хувь буюу 20.5% нь орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ нэмэгдсэнээс шалтгаалжээ.

Бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл:

  • Хүнсний бараа — 10.4% өссөн
  • Хүнсний бус бараа — 8.5% өссөн
  • Үйлчилгээний үнэ — 15% өссөн
  • Төвийн бүсэд 7.5%, Улаанбаатар хотод 9.9%-ийн өсөлт бүртгэгдсэн байна.

Үнийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлс

Инфляцын өсөлтөд:

  • Импортын бараа (бензин, түлшнээс бусад) — 2.2 нэгж хувь,
  • Дотоодын бараа (мах, хатуу түлшнээс бусад) — 5.3 нэгж хувиар тус тус нөлөөлжээ.

Мөн гэр ахуйн тавилга, бараа 1.9%, хувцас, гутал 0.8%-иар өссөн нь хэрэглээний үнийн сагс дээр нөлөөлсөн байна.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ

Мах, махан бүтээгдэхүүн 2024 оны мөн үеийнхээс 14.5%-иар өсжээ.

  • Үхрийн мах — 16.8%,
  • Хонь, ямааны мах — 15.2% өссөн байна.

Мөн талх, гурил, будааны үнэ 6.5%-иар өсөж,

  • Талх, нарийн боов — 8.6%,
  • Гоймон — 17.5%-ийн өсөлт үзүүлжээ.

Улаанбаатар хотын үнийн түвшин

Нийслэлд судлагдсан 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнэ 2024 оны мөн үеийнхээс 9.9% өссөн байна.

  • Импортын барааны үнэ 1.9 нэгж хувь (19.5%),
  • Дотоодын барааны үнэ 6.4 нэгж хувь (65.4%)-аар нөлөөлсөн байна.

Үхрийн мах, гурил, бензиний үнэ

  • Үхрийн цул мах (1 кг)24,364 төгрөг (2024 оноос 18.3%, өнгөрсөн сараас 127 төгрөгөөр өссөн)
  • 1-р зэргийн гурил (1 кг)2,449 төгрөг (2024 оноос 3.7%-иар өссөн)
  • АИ-92 бензин (1 литр)2,590 төгрөг (2024 оноос 200 төгрөгөөр өссөн, өнгөрсөн сараас өөрчлөлтгүй)

Бүс нутгийн харьцуулалт

Орон нутагт үнийн өсөлт 6.1–10%-ийн хооронд хэлбэлзэж байна.

  • Булган аймаг — 6.1% (хамгийн бага өсөлт)
  • Ховд аймаг — 10% (хамгийн өндөр өсөлт)
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here