0.1 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 22, 2025

Нийгмийн даатгалын сангийн орлого эхний улиралд 1.57 их наяд төгрөгт хүрэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны эхний гурван сард Нийгмийн даатгалын сан (НДС)-гийн нийт орлого 1 их наяд 573.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 315.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэхүү өсөлтөд тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын сангийн орлогын өсөлт голчлон нөлөөлсөн байна.

Тодруулбал, тэтгэврийн даатгалын орлого 259.4 тэрбум, тэтгэмжийн даатгалын орлого 23.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нийт өсөлтийн үндсэн шалтгаан болжээ. Харин нийт зарлага 1 их наяд 443.2 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны мөн үеэс 326.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнийг мөн тэтгэврийн (278.8 тэрбум), тэтгэмжийн (26.3 тэрбум) сангийн зардлын өсөлтөөр тайлбарлаж байна.

Энэ хугацаанд тэтгэврийн сангаас 513.8 мянган иргэнд 1.3 их наяд төгрөгийн тэтгэвэр олгожээ. Тэтгэвэр авагчдын тоо өмнөх оны мөн үеэс 13.2 мянгаар өсөж, олгосон дүн 279.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнээс:

  • 79.2% нь өндөр настны тэтгэвэр
  • 12.5% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд
  • 4% нь тэжээгчээ алдсан гэр бүлд
  • 4.3% нь цэргийн тэтгэвэр авах иргэдэд хамаарчээ

Харин тэтгэмжийн сангаас 47.7 мянган иргэнд 117.4 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон нь өмнөх оны мөн үеэс 17.3 мянган иргэнээр өсөж, дүнгээрээ 46.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Жирэмслэлт, амаржсантай холбоотой тэтгэмж 13.3 мянган эмэгтэйд олгогдсон бөгөөд энэ нь 2024 оноос 2.6 мянгаар илүү байна. Олгосон дүн 51.5 тэрбум төгрөгт хүрч, 19.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Мөн энэ хугацаанд нийгмийн халамжийн үйлчилгээнд нийт 2.2 сая иргэн хамрагдаж, 643.6 тэрбум төгрөгийн дэмжлэг авчээ. Хамрагдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 102 мянгаар буурсан хэдий ч олгосон нийт мөнгөн дүн 60.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Халамжийн дэмжлэг авсан иргэдийн бүтцэд:

  • 59.2% нь хүүхдийн мөнгө
  • 7.1% нь өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
  • 6% нь халамжийн тэтгэмж
  • 3.9% нь хөгжлийн үйлчилгээ
  • 2.6% нь тэтгэвэр
  • 21.2% нь бусад ангилалд багтаж байна

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, нийгмийн хамгааллын энэ төрлийн үзүүлэлтүүд тогтмол өсөлттэй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here