-4.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 14, 2025

Г.Занданшатар: Эмч, багш нарын цалинг 10–20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр иргэд, олон нийтэд хандан эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын зарчмын шийдвэрийг танилцууллаа.

Цалингийн өсөлтийн хэмжээ

Ерөнхий сайдын мэдээлснээр, Засгийн газар, УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо, мөн багш, эмч нарын эрхийн төлөө ажилладаг гишүүдийн хамтын зөвшилцлийн үндсэн дээр дараах шийдвэрт хүрчээ:

  • Багш нарын цалинг 15–20 хувиар,
  • Эмч нарын цалинг 10–15 хувиар,
  • Ахмадын тэтгэврийг 8 хувиар тус тус нэмэгдүүлэхээр болж байна.

Төсвийн хэмнэлт ба орлогын шинэ эх үүсвэр

Г.Занданшатар хэлэхдээ, энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танах, мөн байгалийн баялгийн менежментийг сайжруулах чиглэлд бодит арга хэмжээ авна гэж онцолсон юм.

Тэрээр “Нүүрсний борлуулалтын далд мөнгийг ил болгох, авлига, хулгай, луйвартай тэмцэх замаар улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх болно” хэмээн мэдэгджээ.

Улсын Их Хурал дэмжсэн

Ерөнхий сайд өнөөдөр болсон МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү шийдвэрийг танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд бүрэн дэмжсэн байна.

Мөн Засгийн газар ойрын хугацаанд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналыг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр төлөвлөжээ.

Г.Занданшатар “Ард иргэдийн хүсэлт, шаардлагыг хүндэтгэн үзэж, хамтын хүчээр энэ асуудлыг шийдвэрлэнэ. Тэмцэл үргэлжилж байна” гэж мэдэгдлээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here