-5.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 15, 2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн Парламентын Доод танхимын дарга Ом Бирлатай уулзлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Төрийн айлчлалын хүрээнд өндөр түвшний уулзалт болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Парламентын Доод танхим буюу Лок Сабха-гийн дарга Ом Бирлатай уулзлаа. Тус айлчлал нь Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар 2025 оны аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд болж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын үеэр Монгол Улс Энэтхэгийг “гуравдагч хөрш” болон бүс нутгийн итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүн зорилтуудын нэг болохыг онцоллоо.

Найрамдалт харилцааг бататгах хамтын итгэлцэл

Төрийн тэргүүн өмнө нь 2023 онд Монгол Улсад Ом Бирлатай уулзаж байснаа дурсаж, энэхүү айлчлал нь хоёр улсын парламент хоорондын найрамдлыг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэдгийг тэмдэглэв. Харин Ом Бирла энэ удаагийн уулзалт хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байгааг онцолсон юм.

Тэрбээр мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан солилцоог нэмэгдүүлэхэд Энэтхэгийн Парламент онцгой анхаарал хандуулах болно гэж мэдэгдлээ.

Хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг хэмээн онцолж, уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үзүүлсэн Энэтхэгийн тууштай дэмжлэгт монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here