0.1 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 22, 2025

БНХАУ, Малайз хоёр худалдааны тариф нэмэгдсэнийг эсэргүүцэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Малайз Улсын төрийн тэргүүн нар худалдааны тарифын нэмэгдлийг хүчтэй шүүмжилж, хамтарсан мэдэгдэл гаргалаа. Талууд худалдааны хязгаарлалтыг эсэргүүцэж, олон улсын худалдааны байгууллагын үндсэн зарчмыг хамгаалах байр суурь илэрхийлжээ.

Хоёр улсын хамтарсан мэдэгдэлд “Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журмыг зөрчин, дур мэдэн тариф нэмэгдүүлж байгаа нь худалдааны шударга орчинд сөргөөр нөлөөлж байна. Бид ийм төрлийн хязгаарлалтын арга хэмжээг хамтран эсэргүүцэнэ” гэж онцолжээ.

Мөн БНХАУ, Малайзын төрийн тэргүүнүүд дэлхийн худалдааны байгууллагыг төв цөм болгон эрх тэгш, нээлттэй худалдааны тогтолцоог цаашид ч тууштай дэмжихээ илэрхийлсэн байна.

Энэхүү хамтарсан байр суурь нь сүүлийн жилүүдэд олон улсын худалдааны орчинд үүсээд буй хязгаарлалт, тарифын өсөлтийн эсрэг чиглэсэн, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг илтгэх бодлогын нэг хэсэг болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Би Хятад, Малайзын байр суурийг бүрэн дэмжиж байна. Нэг талын тарифын өсөлт нь зөвхөн эдийн засгийн тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлдэг. Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн худалдааг тогтворжуулах нэгдсэн шийдлийг олж чадна гэж найдаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here