-9.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 16, 2025

Д.Амарбаясгалан: Төрийн ажлын тогтвортой байдлыг хангахын тулд Г.Занданшатартай хамт огцрох нь зөв гэж үзэж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

УИХ-ын даргын хүсэлт ТББХ-ноос 100 хувийн саналаар дэмжигдлээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, уг хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо 100 хувийн саналаар дэмжлээ.

“Төрийн ажлыг гацаахгүйн тулд шийдвэрээ гаргалаа”

Д.Амарбаясгалан мэдэгдэл хийхдээ:

“Төрийн ажлыг гацаахгүйн тулд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өглөө. Улс төр цэвэр, тунгалаг, шударга байх ёстой. Монголын хөгжлийн төлөө зорилготой, хариуцлагатай улс төр хэрэгтэй. Монгол Улс өнөөдөр ардчилал уу, эсвэл дарангуйлал уу гэдэг салаа замын уулзварт ирээд байна. Энэ эрсдэлийг тооцож, би 126 гишүүнтэй холимог тогтолцоог санаачилж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн.”

Тэрээр цааш нь, өөрийн шийдвэр нь албан тушаалд зууралдах бус, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах алхам гэдгийг тодотгов.

“Г.Занданшатартай хамт огцрох нь төрийн төлөө зөв алхам”

Мөн тэрээр Ерөнхий сайд Г.Занданшатар болон нам доторх зарим гишүүдийн үйл ажиллагааг шүүмжилж, парламентын нэр хүндэд халдаж байгааг онцолжээ.

“МАН-ын даргын өрсөлдөөнд ялагдсан Ерөнхий сайд Г.Занданшатар болон түүний дагалдагчид намын дүрэм, Бага хурлын шийдвэрийг үл тоомсорлон парламентын хууль зөрчиж байна. Гадаадын хэвлэлд төлбөртэй гүтгэлэг нийтэлж, төрийн нэр хүндэд халдаж байгаа нь ардчиллын үндсийг ганхуулж байна” хэмээн тэр хэллээ.

Түүний үзэж байгаагаар, улс төрийн нөхцөл байдал хэт хурцдаж, төрийн үйл ажиллагаа доголдох эрсдэл бий болоод байгаа тул “Ерөнхий сайд Г.Занданшатартай хамт огцорч, төрийн ажлыг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй” гэжээ.

“Энэ бол шударга ёсны төлөө тэмцлийн эхлэл”

Д.Амарбаясгалан өөрийн шийдвэрийг “улс төрийн дарангуйллын хар сүүдрээс сэргийлсэн алхам” хэмээн тодорхойлж, парламентын нэр хүндийг хамгаалах зорилготой гэж онцолсон байна. Тэрээр:

Монголын төрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагддаг байх ёстой. Эрх мэдлийн төлөө тэмцэл, хууль зөрчсөн явдалд цэг тавих цаг ирлээ. Энэ бол миний шударга ёсны төлөө хийж буй тэмцлийн эхлэл юм” гэж хэлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here