71 гишүүн огцруулах саналыг дэмжив
Өнөөдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж, олонхийн саналаар баталлаа.
Санал хураалтын дүнгээр 71 гишүүн “огцруулах нь зүйтэй” гэж үзсэн байна.
Байнгын хороо дэмжээгүй ч чуулган өөр шийдвэр гаргав
Эл асуудлыг хэлэлцэхээс өмнө энэ сарын 16-нд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг авч хэлэлцэхдээ дэмжээгүй шийдвэр гаргаж байсан. Гэвч өнөөдрийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүд хэлэлцүүлэг явуулж, асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад огцруулах шийдвэр гарсан юм.
Г.Занданшатар үүрэг гүйцэтгэгчээр ажиллана
Шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэлх хугацаанд Г.Занданшатар Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэх бөгөөд төрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм гэж УИХ-аас мэдэгдэв.