-21.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 22, 2025

Азийн залуучуудын наадамд Монгол Улсаас 135 тамирчин өрсөлдөнө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын багийг Тэргүүн шадар сайд Н.Учрал ахална

“Бахрейн 2025” Азийн залуучуудын наадам энэ сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсын Манама хотод болно. Тус наадамд Монгол Улсын шигшээ багийн 135 тамирчин спортын 20 төрөлд өрсөлдөхөөр болжээ.

Монголын төлөөлөгчдийг Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахалж байгаа бөгөөд тэрбээр наадамд оролцох тамирчдаа Төрийн ордонд хүлээн авч амжилт хүссэн юм.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон спорт холбоодын удирдлагууд, тамирчид, дасгалжуулагчид оролцлоо.

Монголын тамирчид 20 төрлөөр өрсөлдөнө

Н.Учрал баг тамирчдад амжилт хүсэн, бэлтгэл сургуулилт, замын болон байр, хоолны зардалд дэмжлэг үзүүлсэн Монголын үндэсний олимпын хороонд талархал илэрхийлэв. Мөн Монголын бүх тамирчдыг “361” брэндийн иж бүрэн хувцсаар хангасан байна.

“Бахрейн 2025” нь Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа зохион байгуулагдаж буй гурав дахь удаагийн залуучуудын наадам бөгөөд 45 орны 4000 гаруй тамирчин спортын 20 гаруй төрлөөр өрсөлдөх юм.

Монголын баг тамирчид Азийн залуучуудын наадамд амжилт гаргаж, улсынхаа нэрийг дахин дэлхийн тавцанд цуурайтуулах зорилготой оролцож байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here