-15.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх эцсийн шийдэл гарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг шат дараатайгаар нэмэгдүүлэх асуудлаар ЭМЯ болон Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр тохиролцож, салбарын бүх ажилтнуудын үндсэн цалинг 2026 он дотор 3 сая төгрөгт, харин 2027 оноос 3.5 сая төгрөгт хүргэх шийдвэрийг албан ёсоор гаргалаа.

Цалинг нэмэх үе шат

Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллын дагуу цалинждаг эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалинг дараах хуваарийн дагуу өсгөнө:

  • 2026.01.01 — 30% нэмэгдэнэ
  • 2026.08.01 — 9% нэмэгдэнэ
  • 2026.09.01 — 9% нэмэгдэнэ
  • 2026.10.01 — 9% нэмэгдэнэ
  • 2026.11.01 — 9% нэмэгдэнэ
  • 2026.12.01 — 9% нэмэгдэнэ

Ингэснээр 2026 оныг дуустал цалин шат дараалан нэмэгдэж, нийт өсөлт 75% хүрэхээр байна.

2027 оны шинэ түвшин

  • 2027.01.01-ний өдрөөс эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалин 3,500,000 төгрөг болж нэмэгдэнэ.

Түүхэн өсөлт гэж үнэлэв

Энэ шийдвэр бол эрүүл мэндийн салбарын цалин хөлсний бодлогод хийгдэж буй хамгийн том өөрчлөлтүүдийн нэг бөгөөд нэг жилийн дотор 75%-ийн өсөлт хийх нь түүхэнд байгаагүй дэвшил хэмээн Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцолжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here