-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг олон улсын стандартын мэс заслын иж бүрэн тасагтай боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тавдугаар давхрын 413.95 м.кв талбайд иж бүрэн засвар хийж, улсын комисс хүлээн авчээ

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн тавдугаар давхарт байрлах 413.95 м.кв талбайд мэс заслын хэсгийн иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, улсын комисс хүлээн авсан байна.

Шинэчлэлтийн хүрээнд тухайн давхарт нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө нэг, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө гурвыг байгуулахаар төлөвлөж засварласан бөгөөд гуравдугаар зэрэглэлийн өрөөнүүд нь бохир хагалгаанд зориулсан, сөрөг даралттай вакум орчинтой байхаар шийдэгдсэн байна.

Өрөө бүр иж бүрэн агааржуулалт, цахилгаан тэжээлийн системтэй болжээ

Мэс заслын өрөөнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, өрөө тус бүрд агааржуулалт болон цахилгаан тэжээлийн иж бүрэн систем суурилуулснаараа онцлог гэж мэдээлэв.

Агааржуулалтын шийдлийн хувьд:

  • коридор болон бусад өрөөг цагт 11,000 шоо метр агаар цэвэршүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр,
  • нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөөг цагт 8,500 шоо метр,
  • гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөөнүүдийг цагт 4,500 шоо метр агаар боловсруулах хүчин чадлаар
    тус тус хангахаар төлөвлөсөн байна.

Ханын материал, хаалга, шугам сүлжээ, инженерийн бүх шийдлийг шинэчилжээ

Засвар, шинэчлэлтийн хүрээнд хуучин өрөөний төлөвлөлтийг өөрчилж, мэс заслын өрөөнүүдийн ханыг буулган шинээр төлөвлөхөөс гадна нян үржихгүй эмнэлгийн зориулалтын хүчитгэсэн хавтангаар хана, тааз хийсэн байна. Мөн автомат болон ган хаалга суурилуулж, дотор сантехникийн шугам сүлжээг шинэчилсэн гэж дурджээ.

Цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлгийн системийг бүрэн шинэчилж, эмнэлгийн хийн, хөргөлтийн болон агааржуулалтын системүүдийг цогцоор шийдэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна.

Ажлыг дүүргийн төсвөөр санхүүжүүлж, “Л хоёр” ХХК гүйцэтгэн, техник хяналт хийжээ

Засвар, шинэчлэлтийн ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Л хоёр” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажилласан талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу