-21.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

AI камерын торгуультай холбоотой гомдлууд нийслэлд иржээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2026 оны 1-р сарын 1-нээс AI камераар зөрчил илрүүлж эхэлсэн

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл дүрэм зөрчсөн тохиолдолд AI-д суурилсан камераар илрүүлж, торгууль ногдуулж эхэлсэн байна.

Иргэд: Нэг зөрчилд хоёр удаа торгууль, машин унаагүй байхад ч торгууль ирсэн

Энэ зохицуулалттай холбоотойгоор нийслэлийн удирдлагад иргэдээс гомдол иржээ. НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай иргэдээс ирсэн гомдлыг дурдан:

“Хоёр камер нэг зөрчилд хоёр удаа торгууль бичиж байна, автомашинаа огт хэрэглээгүй байхад торгуулиуд ирж байгаа зөрчлүүд илэрлээ гэсэн гомдлуудыг иргэд албажуулж ирүүллээ.

Ирэх долоо хоногт ЗХУТ, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар, ТЦА-д очиж ажиллаж AI-д суурилсан камераар замын хөдөлгөөний дүрмийн зөрчлүүдийг хэрхэн илрүүлж байгаа, үнэхээр иргэдийг хохироож байна уу гэдгийг танилцуулна” гэж хэлжээ.

ЗХУТ: “AI буруу ажиллаж, буруугүй жолоочийг торгосон тохиолдол байгаагүй”

Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс цахим орчинд нийтлэг яригдаж буй “10 орчим төрлийн гомдол” байгааг мэдээлээд, тэдгээрийг шалгахад AI буруу ажиллаж, жолооч буруугүй байхад нь торгосон тохиолдол илрээгүй гэж мэдэгдсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу