-27.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

“One Battle After Another” кино Алтан бөмбөрцөгт 4 шагнал шүүрч, наадмыг тэргүүлэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Наадмын гол ялагчид

83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам АНУ-ын Лос Анжелес хотод боллоо. Энэ удаад хамгийн олон буюу есөн төрөлд нэр дэвшсэн “One Battle After Another” кино дөрвөн шагнал хүртэж, ёслолын хамгийн их анхаарал татсан бүтээл болов. Тус кино дууны болон инээдмийн төрлийн шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг эмэгтэй туслах дүрийн (Теяна Тэйлор) шагналыг авсан байна.

Драм төрлийн шилдэг киногоор хятад найруулагч Жао Тиний “Hamnet” тодорч, наадмын өөр нэг томоохон өрсөлдөөний оргилд гарлаа. Харин гадаад хэл дээрх шилдэг киноны шагналыг Бразилын “The Secret Agent” хүртсэн байна.

Жүжигчдийн шагналууд: шинэ ялалт, анхны цом

“The Secret Agent” киноны гол дүрийг бүтээсэн Уагнер Моура драм төрлийн шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарчээ. “Hamnet” бүтээлд нэрт яруу найрагч Уильям Шекспирийн эхнэрийн дүрийг дэлгэцнээ мөнхөлсөн 36 настай Жесси Бакли “Алтан бөмбөрцөг”-т анх удаа нэр дэвшээд шууд түрүүлсэн нь онцлох үйл явдал болов.

Хэдхэн хоногийн өмнө кино шүүмжлэгчдийн саналаар шилдэг эрэгтэй жүжигчин болж байсан Тимоте Шаламе энэ удаад дууны болон инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон байна. Тэрээр АНУ-ын ширээний теннисчин Марти Маузерын бодит түүхийг өгүүлэх “Marty Supreme” кинонд бүтээсэн дүрээрээ анхны “Алтан бөмбөрцөг”-өө хүртэж, өмнөх дөрвөн нэр дэвшил нь шагналгүй өнгөрснийг эцэслэв.

Телевизийн ангиллын гэнэтийн үр дүн ба хүндэтгэлийн шагнал

Телевизийн цувралын зургаан төрөлд нэр дэвшсэн “The White Lotus” нэг ч шагнал авч чадсангүй. Харин драм төрлийн шилдэг цувралаар “The Pitt” шалгарч, тус цувралын гол дүрийг бүтээсэн Ноа Уайли шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авлаа.

Netflix-ийн “Adolescence” таван төрөлд нэр дэвшиж, дөрөвт нь шилдгээр нэрлэгдсэн байна. Тус цувралын гол дүр бүтээсэн 52 настай Стивен Грэм, туслах дүрийн шагнал авсан 16 настай Оуэн Күүпер, туслах эмэгтэй дүрийн шагнал хүртсэн 33 настай Эрин Доэрти нар ёслолоос цом гарджээ.

“Алтан бөмбөрцөг” наадам 2019 оноос Кэрол Бернеттийн нэрэмжит хүндэтгэлийн шагнал гардуулж эхэлсэн бөгөөд энэ жил “Sex and the City” цувралын гол дүрийг бүтээсэн Сара Жессика Паркер тус шагналын эзэн болсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу