-20.9 C
Ulaanbaatar
Мягмар, 1 сар 13, 2026

Монголын нийт нутгийн 77 хувьд цастай байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын арав хоног тутам хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 77 хувьд цастай байна.

31–40 см хүрсэн хамгийн зузаан цастай сумдууд

Цасны зузаан хамгийн ихтэй бүсэд Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат сумд багтаж, эдгээрт 31–40 см цастай байна.

Цасан бүрхүүл 10 хоногийн өмнөхөөс 3 хувиар нэмэгджээ

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногийн мэдээтэй харьцуулахад 3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

21 см-ээс дээш зузаантай, өндөр нягттай цастай нутгууд

Увс (Ховд, Цагаанхайрхан, Малчин, Хяргас), Ховд (Үенч, Алтай), Завхан (Асгат, Цэцэн-Уул), Говь-Алтай (Тонхилын өмнөд), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн), Дархан-Уул (Шарынгол, Хонгор, Орхон, Дархан), Төв (Эрдэнэ) сумдад цас 21 см-ээс дээш зузаантай бөгөөд нягт нь 0.15–0.31 г/см³ байна.

11–20 см зузаантай цастай олон сум

Увс (Сагил, Баруунтуруун, Зүүнхангай, Өндөрхангай, Түргэн, Тэс), Ховд (Булган), Завхан (Тэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл, Алдархаан, Цагаанхайрхан, Их-Уул, Цагаанчулуут), Хөвсгөл (Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган), Баянхонгор (Жаргалант, Галуут), Булган (Тэшиг, Хангал, Гурванбулаг, Баяннуур, Сэлэнгэ, Дашинчилэн), Сэлэнгэ (Баянгол), Төв (Өндөрширээт, Лүн, Заамар, Цээл, Угтаалцайдам, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Мөнгөнморьт), Өвөрхангай (Гучин-Ус, Баянгол, Сант, Төгрөг, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт), Дундговь (Сайхан-Овоон хойд), Дорнод (Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэн, Цагаан-Овоо) сумдад 11–20 см зузаантай, 0.11–0.27 г/см³ нягттай цас тогтсон байна. Бусад нутгаар 10 см-ээс бага зузаантай бөгөөд нягт нь 0.10–0.29 г/см³ гэж мэдээлэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу