-23.5 C
Ulaanbaatar
Пүрэв, 3 сар 5, 2026

Сүхбаатар аймагт малдаа явсан 56 настай иргэн осгож амиа алджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Осголтоор нас барсан хэрэгт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр 17:00 цагт “хүн осгож нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид газар дээр нь очиж шалгалтын ажиллагаа эхлүүлэхэд 56 настай иргэн “А” нь нэгдүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явахаар гарсан байсан бөгөөд даралт ихсэх архаг зовуурьтай нэгэн байсныг тогтоосон байна. Түүнийг малдаа яваад осгож нас барсан байдалтай олдсон харамсалтай тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн тав хоногт осголт, хөлдөлттэй холбоотой 5 хүн амь насаа алдсан байна

Хүйтний эрч чангарсан 2026 оны нэгдүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдийн хооронд осголт, хөлдөлттэй холбоотой нийт долоон дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс тав нь хүний амь нас хохирсон хэрэг болсон гэж албаныхан мэдээлэв. Ийнхүү богино хугацаанд аймгийн хэмжээнд эрдэнэт хүний амь олноороо үрэгдэж байгаа нь цаг агаарын нөхцөл байдал ямар эрсдэл дагуулж байгааг харуулж байна.

Иргэдийг хүчтэй хүйтэнд малд явах, зорчихдоо болзошгүй эрсдэлийг тооцохыг санууллаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч үргэлжлэн хадгалагдах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Ийм нөхцөлд малдаа явах, хөдөө орон нутагт зорчих иргэд хувийн бэлтгэлээ сайтар хангах, дулаан хувцас, шаардлагатай хэрэгслээ бүрэн бүрдүүлэх, биеийн байдал хэвийн бус, архаг өвчтэй, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх шаардлагатайг онцоллоо. Мөн хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах, баталгаатай зам, чиглэлээр явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх нь осголт, хөлдөлт, бусад эрсдэлийг бууруулахад чухал гэдгийг сануулсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу