Итали Улсад зохион байгуулагдаж буй “Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадам үргэлжилж байна. Тус наадмын эмэгтэйчүүдийн сноубордын тэмцээнд Өмнөд Солонгосын 17 настай тамирчин Чхво Га Он 90.25 оноогоор түрүүлж, олимпын аварга боллоо.
Харин хамгийн залуудаа олимпын аварга болж байсан Солонгос гаралтай АНУ-ын тамирчин Хлоэ Ким шийдвэрлэх оролдлогын үеэр оноо алдаж, 88.00 оноогоор мөнгөн медаль хүртжээ.
Эмэгтэйчүүдийн сноубордын тэмцээний эхний зургаан байр
- Чхво Га Он (Өмнөд Солонгос) — 90.25 оноо, алт
- Хлоэ Ким (АНУ) — 88.00 оноо, мөнгө
- Мицуки Оно (АНУ) — 85.00 оноо, хүрэл
- Сара Симидзу (АНУ) — 84.00 оноо, IV байр
- Рисе Кудо (Япон) — 81.75 оноо, V байр
- У Шаотун (Хятад) — 80.75 оноо, VI байр





