Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарийг хүргэж байна. Баярын өдрүүдэд иргэд яаралтай болон зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээ авахын тулд доорх цагийн хуваарийн дагуу харьяа байгууллагууддаа хандах боломжтой.
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинетууд маргааш буюу битүүний өдөр 10:00–14:00 цагт ажиллана. Мөн хоёрдугаар сарын 18–20-нд 11:00–15:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
Өрхийн Эрүүл мэндийн төвүүд энэ сарын 21–22-нд 10:00–14:00 цагт ажиллах бөгөөд иргэд шаардлагатай тохиолдолд үзлэг, зөвлөгөө, анхан шатны тусламж үйлчилгээг авах боломжтой юм.






