АНУ-д ажиллаж, амьдарч буй марафонч Х.Алимаа дэлхийн нэр хүндтэй зургаан их марафон болох Бостон, Берлин, Лондон, Чикаго, Нью-Йорк, Токио марафонд тус бүр амжилттай оролцсоор ирсэн бөгөөд энэ удаад дахин нэг түүхэн амжилтаа баталгаажуулжээ.
Тэрбээр 2026 оны гуравдугаар сарын 1-нд Токио хотноо зохион байгуулагдсан марафонд амжилттай гүйж дууссанаар “6 одот” медалиа хоёр дахь удаагаа хүртэж, дэлхийн их зургаан марафоныг хоёр удаа бүрэн дуусгасан анхны Монгол хүн болсон байна. Ингэснээр Х.Алимаа зургаан их марафоны “Зургаан од” медалийг хослуулан энгэртээ зүүх эрхтэй болжээ.
Өнөөдрийн байдлаар тэр албан ёсны бүтэн марафоны зайд нийт 39 удаа амжилттай гүйж дуусгасан бөгөөд үүнээс 16 нь дэлхийн их марафонууд байсан гэж мэдээллээ.





