“Визийн бонд” хөтөлбөрт Монгол Улс багтав
2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ Монгол Улсыг “визийн бонд” хөтөлбөрт хамруулж, B1/B2 ангиллын виз мэдүүлэгчдэд шинэ шаардлага тавихаар болжээ. Энэхүү журмын дагуу шаардлага хангаж буй Монголын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах үүрэгтэй болно.
Визийн ярилцлагын үеэр консул тухайн иргэн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлж, барьцааг хэрхэн байршуулж төлөх талаар албан ёсны зааварчилгаа өгөх юм. Барьцааг бүрэн байршуулсны дараа л виз олгох боломжтой гэж заасан байна.
Анхаарах нөхцөл ба хэрэгжилт
Виз мэдүүлэгчдэд гуравдагч этгээдийн цахим хуудсаар дамжуулан барьцаа байршуулахгүй байх, мөн консулын албан ёсны заавар аваагүй тохиолдолд ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхааруулжээ. Энэ шаардлага нь визийг аль улсаас мэдүүлж байгаагаас үл хамааран ижил үйлчлэх юм.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Төрийн департаментын албан ёсны цахим хуудсаас авах боломжтой. https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/countries-subject-to-visa-bonds.html





