Швейцарт дүүжин тээвэр осолдож, нэг хүн амиа алдав

Швейцарийн төв хэсэгт байрлах Энделберг цанын баазад хүчтэй салхины үеэр дүүжин тээвэр уулын налуу руу унаж, нэг хүн амь насаа алдсан байна. Ослын үед тухайн хүн дүүжин тээвэрт ганцаараа зорчиж байсан гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр нас барсан хүний нэрийг олон нийтэд хараахан зарлаагүй бөгөөд үхлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Ослын дараа агаарын аврах алба болох Регагийн нисдэг тэргийг яаралтай илгээсэн байна.

Ослын шалтгаан, нөхцөл байдлыг Нидвальден кантоны цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу