Галт тэрэгний тасалбар захиалах шинэ апп илүү хурдан, хялбар боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Eticket” шинэчлэгдэж, хэрэглээ илүү сайжрав

“УБТЗ” ХНН галт тэрэгний тасалбар захиалгын “Eticket” аппликейшнаа шинэчилж, хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээний чанарыг ахиулжээ. Шинэ хувилбараар зорчигчид тасалбар захиалах, төлбөр хийх, суудал сонгох, аяллын мэдээллээ хянах үйлдлүүдийг илүү хурдан, ойлгомжтой, аюулгүй хийх боломжтой болсон байна. Мөн системийн хурд нэмэгдэж, сүүлийн үеийн iOS болон Android төхөөрөмжүүд дээр илүү тогтвортой ажиллах нөхцөл бүрджээ.

Аппликейшны интерфэйсийг бүрэн шинэчилж, цэс болон товчлууруудыг илүү ойлгомжтой болгосноос гадна сул суудлыг ялгаж харах боломжийг сайжруулсан байна. Өмнө нь зөвхөн и-мэйл хаягаар нэвтэрдэг байсан бол одоо и-мэйл эсвэл гар утасны дугаараар бүртгүүлж, тасалбар захиалах боломжтой болжээ.

Системийн сайжруулалт ба хэрэглээний өсөлт

Шинэчлэлийн хүрээнд доод болон дээд суудлыг андуурахаас сэргийлж ялгаатай тэмдэглэгээ нэвтрүүлсэн бөгөөд зорчих өдрөө өөрчлөх, төлбөр хийх хэсгийг илүү хялбар болгосон байна. Мөн мэдээллийн аюулгүй байдал болон системийн найдвартай ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн нь өмнөх хувилбараас давуу тал болжээ.

Одоогийн байдлаар галт тэрэгний тасалбарын нийт борлуулалтын 69 хувь нь цахимаар хийгдэж байгаа бөгөөд “Eticket” аппликейшны хэрэглээ тогтмол өсөж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу