Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо амжилттай нутагшуулж, энэ чиглэлээр ес дэх жилдээ ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд дээрх эмчилгээг зөвхөн төв эмнэлэгт бус орон нутгийн эмнэлгүүдэд үе шаттайгаар нэвтрүүлжээ. Үүний үр дүнд Цэргийн төв эмнэлгээс гадна Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булган аймгийн нэгдсэн эмнэлгүүд цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслын эмчилгээг бие даан хийж эхэлсэн байна.
Ингэснээр осол гэмтлийн үед орон нутгийн иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж, төвлөрсөн шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлжээ.





