Францын сенаторууд Монголын ЭСЯ-нд айлчилж хамтын ажиллагааг хэлэлцэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Найрамдлын бүлгийн төлөөлөгчид албан ёсны уулзалт хийлээ

Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Монгол Улсын Элчин сайд У.Нямхүүгийн урилгаар Францын Сенат дахь Франц–Монголын найрамдлын бүлгийн дарга Филип Мүеэ тэргүүтэй сенаторууд 2026 оны гуравдугаар сарын 25-нд Монгол Улсын Элчин сайдын яаманд айлчлал хийлээ.

Хоёр улсын харилцаа өндөр түвшинд хүрснийг онцлов

Уулзалтын үеэр Элчин сайд У.Нямхүү гал морин жил болон Наурызын баярын мэндийг хамтатган дэвшүүлж, Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 60 жилийн хугацаанд улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг онцлон тэмдэглэлээ.

Мөн хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад парламентын түвшний харилцаа чухал үүрэгтэйг илэрхийлсэн байна.

Томоохон төслүүд хэрэгжиж эхэлж байна

Талуудын Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалын үеэр тохиролцсон ажлууд, томоохон төслүүд шат дараатайгаар хэрэгжиж эхэлж буйг онцолж, үүнд Франц, Монголын парламент дахь найрамдлын бүлгийн дарга, гишүүдийн идэвхтэй оролцоо чухал нөлөө үзүүлж буйд талархал илэрхийлжээ.

Францын тал хамтын ажиллагааг өргөжүүлэхээ мэдэгдэв

Франц–Монголын найрамдлын бүлгийн дарга Филип Мүеэ Элчин сайд болон ЭСЯ-ны хамт олны зүгээс халуун дотноор хүлээн авч, ажил хэрэгч уулзалт зохион байгуулсанд талархал илэрхийлсэн.

Тэрбээр хоёр улсын харилцааг бүхий л чиглэлд өргөжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд найрамдлын бүлгийн гишүүд идэвхтэй дэмжин ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Нийгэм, эдийн засаг болон олон улсын асуудлаар санал солилцов

Уулзалтын үеэр талууд Монгол, Францын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, мөн олон улсын тулгамдсан асуудлуудын талаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу