10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Ялалтын 80 жилийн ойн парад Улаан талбайд болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярыг өнөөдөр дэлхий дахинаа өргөн тэмдэглэж байна. Уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд баярын цэргийн парад зохион байгуулагдах бөгөөд “ТВ8” телевиз уг арга хэмжээг шууд дамжуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү ойн баярт оролцож, олон улсын төрийн тэргүүнүүд, өндөр албан тушаалтнуудын хамт ёслолын ажиллагаанд оролцоно. Тэрээр мөн Александровын цэцэрлэгт орших “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөхөөр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч Москвагийн Хүндэтгэлийн дэнжид байрлах Ялалтын цэцэрлэгт хүрээлэн дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Энэхүү ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож, олон улсын энх тайван, найрамдлын бэлгэдэл болон оролцоо, нөхөрлөлийг илэрхийлж байна. Монгол Улсын төрийн тэргүүн өмнө нь 1995, 2005, 2010, 2015 онд тус арга хэмжээнд оролцож байсан бол Зэвсэгт хүчний салбарын зүгээс 70, 75 жилийн ойн жагсаалд албан ёсоор оролцож байжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here