CS2 төрлийн дэлхийн шилдгүүдийг цуглуулсан “PGL Astana 2025” тэмцээн тавдугаар сарын 10-наас 18-ны хооронд Казахстаны Астана хотод зохион байгуулагдана. $1,250,000-ын шагналын сантай тус тэмцээнд Монголын The MongolZ баг өрсөлдөх гэж байгаа нь тус багийн хувьд томоохон боломж, Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудсыг нээж байна.
Тэмцээний хэсгийн шат Swiss системээр явагдах бөгөөд гурван хожил авсан найман баг шигшээ шатанд шалгарна. The MongolZ баг маргааш 16:00 цагт Бразилын “FURIA” багтай эхний тоглолтоо хийх бөгөөд өмнө нь “PGL Bucharest 2025” тэмцээний хүрээнд “FURIA” багийг 2:0 харьцаагаар буулган авч байсан билээ.
Хэдийгээр “Team Vitality”, “Faze Clan”, “MOUZ”, “Team Falcons” зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багууд оролцохгүй байгаа ч өрсөлдөөн өндөр байхыг тэмцээний зохион байгуулалт илтгэж байна.
Монголын багийн хувьд 2025 оны эхнээс хойш зургаан том тэмцээнд оролцсон бөгөөд гуравт нь шөвгийн дөрөвт шалгарч чаджээ. Гэхдээ тэднийг шөвгийн дөрөвт шалгарсан тохиолдол бүрд Team Vitality тэмцээнээс хасаж байсан бол, бусад тэмцээнд Team Falcons, G2 Esports, Astralis багуудтай ширүүн өрсөлдөж, хожигдсон байна.
Олон улсын тавцанд тогтвортой амжилт үзүүлж буй The MongolZ багийн гол ивээн тэтгэгчээр дэлхий даяар спорт, цахим спортын тэмцээнүүдийг дэмждэг 1xBet ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь багийн бэлтгэл сургуулилт, тоног төхөөрөмж, аялал зардал, олон улсын тэмцээнд тогтмол оролцоход бодит дэмжлэг болж буй юм.





