Трамп НҮБ-ийн нууц мэдээллийг задлахаа мэдэгдэв

АНУ үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх баримтуудыг ил болгоно

АНУ-ын засаг захиргаа үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй холбоотой их хэмжээний мэдээлэл болон сонирхол татсан баримтуудыг ойрын хугацаанд олон нийтэд нээлттэй болгохоор төлөвлөж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Тэрбээр өмнө нь ийм төрлийн үзэгдэлтэй нүүр тулж байсан АНУ-ын цэргийн нисгэгчидтэй үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаар ярилцаж байснаа дурдсан байна. Трампын хэлснээр, тэдгээр нисгэгчид итгэхэд бэрх зүйлсийг харсан тухайгаа ярьж байжээ.

Ерөнхийлөгчийн онцолсноор, удахгүй нийтлэгдэх материалуудаас олон нийт эдгээр сонирхолтой мэдээлэл, баримтуудтай танилцах боломжтой болох аж.

Пентагон болон холбогдох агентлагуудад үүрэг өгнө гэв

Өнгөрсөн хоёрдугаар сараас АНУ-ын засгийн газар үл мэдэгдэх нисдэг биетүүд болон харь гарагийн амьдралын хэлбэрүүдтэй холбоотой архивын зарим материалыг нийтэлж эхэлсэн байна.

Трампын мэдэгдсэнээр, тэр Пентагоны тэргүүн Пит Хегсет болон холбогдох агентлагуудын удирдлагад харь гараг, үл мэдэгдэх ер бусын үзэгдэл, үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй холбоотой засгийн газрын баримт материалыг ил болгох үүрэг өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Мөн тэрээр эдгээр сэдвийг маш нууцлаг, асар сонирхол татсан асуудал гэж тодорхойлсон байна. Ийнхүү АНУ-ын засаг захиргаа олон жилийн турш олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх мэдээллийг илүү өргөн хүрээнд нийтлэхээр бэлтгэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу