Монгол тамирчид Зүүн Азийн жюү жицүгийн аваргад хүч үзнэ

Япон Улсын Нагояа хотод 2026 оны тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Зүүн Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээн зохион байгуулагдахаар байна.

Энэхүү тэмцээнд Япон, Солонгос, Макао, Хонконг, Хятад, Монгол, Тайвань зэрэг долоон улсын тамирчид оролцож, аваргын төлөө өрсөлдөх юм.

Тэмцээнийг насны болон ангиллын дараах төрлүүдээр явуулна. Үүнд:

  1. U16
  2. U18
  3. U21
  4. Adult

Зүүн Азийн шилдэг тамирчид хүч, ур чадвар, тактик сорих уг тэмцээн Монголын жюү жицүгийн баг тамирчдын хувьд олон улсын дэвжээнд туршлага хуримтлуулах, амжилтаа ахиулах чухал боломж болох төлөвтэй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу