Anyma-тай хамтарсан үзүүлбэр хачирхалтай цуурхалд өртөв
BLACKPINK-ийн Lisa энэ дөрөвдүгээр сарын эхээр Coachella 2026 наадамд Anyma-гийн тайзан дээр зочин уран бүтээлчээр гарч, сошиал орчинд ихээхэн шуугиан тарьсан. Гэвч одоо түүний уг үзүүлбэрийг “чөтгөр шүтэх зан үйл” байсан гэх хачирхалтай буруутгал гарч, дахин олны анхаарлын төвд ороод байна.
Coachella 2026 наадам хоёр weekend-ийн турш үргэлжилсэн бөгөөд K-pop уран бүтээлчид хэд хэдэн хэлбэрээр оролцсон юм. Хоёр дахь weekend-ийн хоёр дахь өдөр Taemin тайзнаа гарснаас гадна BLACKPINK-ийн Lisa Anyma-гийн тоглолтын үеэр үзэгчдийн өмнө гарч иржээ. Anyma-гийн эхний weekend-ийн үзүүлбэр өмнө нь цуцлагдсан байсан тул хоёр дахь weekend дэх энэ хамтын тайз илүү их хүлээлт үүсгэсэн байна.
Lisa болон Anyma нар “Bad Angel” дуугаар хамтран тоглосон бөгөөд Lisa уг бүтээлийг тайзан дээр амьд хүргэсэн юм. Гэвч зарим хүн уг үзүүлбэрийг ердийн хөгжмийн тайз бус, нууц “чөтгөрийн зан үйл” мэтээр тайлбарлаж эхэлжээ.
Taylor Alesia нэртэй YouTuber өөрийн сувагт нийтэлсэн шинэ бичлэгтээ энэ үзүүлбэрийг ийм байдлаар тайлбарласан байна. Тэрээр хамгийн түрүүнд Anyma-гийн шинэ сет “Eden” нэртэй байсныг онцолж, үүнийг Христийн шашны Библи дэх Garden of Eden буюу Едений цэцэрлэгтэй холбон ярьжээ.
Мөн тоглолт шөнийн 12:00 цагт болсон нь “witching hour” буюу илбэ, далдын хүчтэй холбогдуулан тайлбарлагддаг цагтай давхцсан гэж тэр дурдсан байна.
Фэнүүд цуурхлыг шоолж, үндэслэлгүй гэж үзэв
Alesia-гийн тайлбарласнаар, тайзан дээр гарсан 50 фут өндөр CGI Lisa нь Есүсийн ирэлтийг бэлгэдсэн гэх бөгөөд Lisa-гийн өмссөн “Omen” нэртэй хувцсыг ч энэ онолтой холбожээ.
Тэрээр цаашлаад Lisa-гийн амжилтыг “муу ёрын сүнснүүд”-ийн тусламжтай холбоотой байж магадгүй гэж үзсэн байна. Мөн alter ego ашиглахыг чөтгөрийн дахин төрөх шинж тэмдэг мэтээр тайлбарлаж, Христийн шашинд байдаг “дахин төрөх” ойлголтын эсрэгцэл болгон ярьжээ.
Бичлэгт өөр бусад тайлбарууд ч багтсан ч энгийн үзэгчдэд ойлгоход нэлээд төвөгтэй байсан байна. Гэсэн хэдий ч Alesia-гийн байнгын үзэгчдийн зарим нь түүний хэлсэн зүйлтэй санал нийлж байгаагаа илэрхийлжээ.
Харин түүний үзэгчдийн хүрээнээс гадуур олон хүн энэ мэдэгдлийг үл итгэсэн, шоолсон өнгө аястайгаар хүлээн авсан байна. Зарим фэн “Тэгэхээр Lisa, Anyma хоёрын Coachella дахь тоглолт чөтгөрийн зан үйл байсан юм байна” гэж ёжилжээ. Өөр нэгэн хэрэглэгч “Би үүнийг зүгээр л тоглоом гэж бодсон чинь тэр үнэхээр ноцтой ярьж байсан байна, уйллаа” хэмээн бичсэн байна. Мөн “Буддын шашинтай хүн чөтгөрийн зан үйл удирдаж байна гэх ойлголт” гэж хошигносон сэтгэгдэл ч гарчээ.
Ийнхүү Lisa-гийн Coachella дахь үзүүлбэрийг тойрсон хачирхалтай онол фэнүүдийн дунд ихэвчлэн шоолол, эргэлзээ төрүүлж байна. Олон хүн үүнийг хэтрүүлсэн, үндэслэлгүй хуйвалдааны онол гэж үзэж байгаа бөгөөд Lisa болон Anyma-гийн тайзыг уран бүтээлийн концепц, визуал шийдэл гэж хүлээн авах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлжээ.