12.3 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

53 жил сансарт тойрч байсан Зөвлөлтийн хөлөг Энэтхэгийн далайд унав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хагас зуун жилийн өмнө Сугар гараг руу хөөргөсөн Зөвлөлтийн сансрын хөлөг өчигдөр буюу Бямба гарагт дэлхийн агаар мандалд дахин орж, Энэтхэгийн далайд унажээ.

Хагас тонн жинтэй энэхүү сансрын метал биетийн уналтыг Орос болон Европын сансрын агентлагууд баталгаажуулсан ч яг аль хэсэгт унасныг одоогоор тодорхойлж чадаагүй байна.

Судлаачдын нэг хэсэг энэ объект агаар мандалд бүрэн шатаж дуусна гэж таамаглаж байсан бол зарим нь Сугар гарагийн өндөр хэмийг тэсвэрлэх зориулалттай бүтээгдсэн учир зарим хэсэг нь газар хүрэх магадлалтай гэж үзэж байжээ.

Гэсэн ч уг биет дэлхийд унахдаа хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой аюул учруулах магадлал тун бага байсан гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

1972 онд Зөвлөлт Холбоот Улсаас хөөргөсөн Космос-482 хөлгийг Сугар гарагт хүргэх зорилготой байсан ч техникийн гэмтлийн улмаас дэлхийн тойрог замаас гарч чадаагүй юм.

Тэр цагаас хойш хөлөг дэлхийг тойрон эргэхдээ өндрөө бага багаар алдаж, өнөөдрийг хүртэл аажмаар ойртсоор иржээ.

Хөөрснөөс хойших эхний 10 жилийн хугацаанд хөлгийн ихэнх хэсэг агаар мандалд шатаж устсан бөгөөд одоо газар дээр унасан нь ойролцоогоор нэг метрийн диаметртэй, бөмбөрцөг хэлбэртэй капсул байна.

НҮБ-ын олон улсын гэрээний дагуу энэхүү үлдэгдэл нь Оросын холбооны улсын өмчид тооцогдоно.

Судлаачдын зарим нь хөлөг унах мөчийг ажиглаж чадаагүйдээ харамсч буйгаа илэрхийлжээ. Нидерландын судлаач Марко Ланбрук өөрийн сошиал хуудаснаа:

“Хэрвээ хөлгийн үлдэгдэл Энэтхэгийн далайд унасан бол зөвхөн халимууд л харсан байх”
гэж бичсэн байна.

Одоогоор АНУ-ын НАСА-аас дэлхийн агаар мандалд орж ирдэг олон арван сансрын хог хаягдлыг хянаж буй ба энэхүү үйл явдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулсны дараа тодорхой мэдээлэл нийтлэхээр төлөвлөж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here