-8.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 16, 2025

Ахмад настнуудад өлсгөлөн зарлах зөвшөөрөл олгосонгүй

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавив

Монголын Ахмадын холбооны Удирдах зөвлөлөөс энэ сарын 15-нд хэвлэлийн бага хурал хийж, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, үүссэн зөрүүг арилгах шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэд олон жилийн хөдөлмөрийн үнэлэмж, амьжиргааны бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, ахмадуудад дорвитой шийдвэр гаргахыг төрөөс хүссэн юм.

Ахмадууд тэмцлийн хурц хэлбэрийг сонгов

Гэвч төрийн гурван өндөрлөгөөс тодорхой хариу өгөөгүй тул 60-80 насны найман ахмад тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, өчигдөр 11:00 цагт өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн. Тэдний хэлснээр энэ алхам бол эрх мэдэлтнүүдийн чихэнд дуу хоолойгоо хүргэхээс өөр аргагүйд хүрсний илрэл байв.

Зөвшөөрөл олгосонгүй

Харин холбогдох байгууллагууд ахмадуудад өлсгөлөн зарлах зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Энэ нь ахмадуудын урам хугарсан ч тэдний тэмцэх хүсэл зоригийг дарсангүй.

“Ахмадуудад ч тэмцэх эрх бий”

Ахмадуудын төлөөлөл хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ:
“Ахмадуудад ч тэмцэх эрх бий. Бид шаардлагаа дахин дахин хүргүүлсэн ч сонссонгүй. Бид эмчийн үзлэгт орж, өлсгөлөнгөө эхлүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Тэмцэл үргэлжилж болзошгүй

Ахмадын холбооны зүгээс төрөөс бодит хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн өөр хэлбэрт шилжиж, тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлэв. Иргэдийн дунд ахмадын тэтгэврийн асуудал өргөн хүрээнд хэлэлцэгдэж, олон нийт ахмадын дуу хоолойг сонсохыг төрөөс шаардах нь нэмэгдэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here