Агаарын бохирдлыг бууруулах шинэ арга туршиж байна
Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт өнөөдрөөс дрон ашиглан айл өрх, аж ахуйн нэгжүүдийн яндангаас гарах утааг хянах туршилтын ажил эхэллээ. Туршилт өглөөний 08:00–09:00, оройн 20:00–21:00 цагийн хооронд явагдаж байна.
Дрон 4 км радиуст хяналт хийх боломжтой
Шинэ технологийн дрон нь нэг удаагийн нислэгт 3–4 км радиуст утааны агууламж, агаарын чанарын үзүүлэлтүүдийг хэмжих боломжтой юм. Туршилт амжилттай болвол хяналтын хүрээг өргөжүүлж, агаарын бохирдлыг бууруулах бодлоготой уялдуулан тогтмол ашиглах төлөвлөгөөтэй байна.
Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжиж буй ажил
Энэхүү туршилтыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд зохион байгуулж байна.





