27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Alpha Gaming баг PUBG MOBILE Super League 2025 тэмцээнд аваргалж, түүхэн ялалт байгууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны хаврын улиралд болсон PUBG MOBILE Super League – Central & South Asia (PMSL CSA Spring 2025) тэмцээн Казахстаны Алматы хотод зургаадугаар сарын 12-22-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Пакистан, Казахстан, Узбекистан, Монгол, Непал, Бангладешийн шилдэг нийт 20 баг хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.

Монгол Улсаас Alpha Gaming болон Champions Esports гэсэн хоёр баг тус тэмцээнд оролцож, өндөр амжилт үзүүллээ.

Alpha Gaming баг 18 тоглолтоос нийт 170 оноо цуглуулж, тэмцээний аварга болж, 36,300 ам.долларын шагнал хүртсэн бол Champions Esports баг 93 оноотойгоор 12 дугаар байрт жагсч, 7,750 ам.долларын эзэн боллоо. Мөн Alpha Gaming багийн тоглогч TOP буюу А.Бүрэнбаяр тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдсэн байна.

Энэхүү амжилтаараа Alpha Gaming баг ирэх долдугаар сарын 25-27-нд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдах, 3 сая ам.долларын шагналын сантай PUBG Mobile World Cup 2025 тэмцээнд оролцох эрхтэй болсон нь онцлох үйл явдал болж байна.

Alpha Gaming бол өмнө нь 4Merical Vibes нэртэй байсан бөгөөд дэлхийн аваргын дөрөвдүгээр байрт шалгарч байсан туршлагатай баг юм. Тус баг 2024 оны хавар болон намрын улиралд PMSL тэмцээнд түрүүлж байсан амжилтаа баталгаажуулж, шинэ нэрийн дор дахин тэргүүллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here