-20.9 C
Ulaanbaatar
Мягмар, 1 сар 13, 2026

Алт 4600 ам.долларт хүрч дээд амжилт тогтоов: Иран, ХНС-ийн эргэлзээ зах зээлийг хөдөлгөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Иранд дэгдсэн улс төрийн хямрал болон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хараат бус үйл ажиллагааны талаарх эргэлзээ нэмэгдэж буй нь үнэт металлын зах зээлд хүчтэй нөлөөлж, алтны үнэ огцом өссөн тухай мэдээлэв.

Нью-Йоркийн Comex таваарын биржийн арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ түүхэн дээд түвшинд хүрч, нэг унц нь 4600 ам.доллар болсон байна. Дараа нь үнэ 4578 ам.доллар болж буурсан ч өмнөх арилжааны ханшаас 1.5 хувиар өндөр хэвээр байна гэжээ.

Шинэ оноос хойш 6%, 2025 онд 65% өссөн гэж мэдээлэв

Мэдээллээр бол шинэ он гарснаас хойш алтны үнэ 6 хувиар өссөн байна. Харин 2025 онд алт хамгийн их эрэлттэй активуудын нэг болж, үнэ нь 65 хувиар өссөн нь 1979 оноос хойш харагдаагүй өндөр өсөлт гэж онцолсон байна.

Үүнийг дагаад мөнгөний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 150 хувиар өссөн гэж дурджээ. Өнөөдрийн арилжаагаар нэг унц мөнгө 4.5 хувиар өсөж 83.45 ам.долларт хүрсэн нь 2025 оны төгсгөлд тогтоосон дээд түвшнээс бага зэрэг доогуур байгаа аж.

Үнэ өссөн гол шалтгаан: Иран дахь нөхцөл, ХНС-ийн хараат бус байдлын маргаан

Шинжээчдийн дүгнэлтээр үнэт металлын ханшийн өсөлтөд хоёр хүчин зүйл давамгай нөлөөлсөн гэж тайлбарлажээ. Нэгдүгээрт, Иранд дэгдсэн эсэргүүцлийн ажиллагаа улс төр, геополитикийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан (ХНС)-гийн хараат бус байдалд эргэлзэх нөхцөл хүчтэй яригдаж эхэлсэн байна.

Энэ асуудал сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон ХНС-гийн тэргүүн Ж.Пауэлл нарын зөрчил ширүүссэнтэй холбоотойгоор илүү хурцадсан гэж мэдээлэв. Пауэлл өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь ХНС-ийн шийдвэрүүдэд нөлөөлөх гэсэн оролдлого байж болзошгүй гэж үзсэн тухай нийтлэлд дурдсан байна. Мөн цаашид бодлогын хүүг улс төрийн дарамтаар биш, эдийн засгийн бодит нөхцөлөөр тодорхойлж чадах эсэх дээр зах зээл илүү анхаарч эхэлсэн гэж тайлбарлажээ.

Хямралын үед алт “аюулгүй боомт”, мөнгө аж үйлдвэрийн металл хэвээр

Улс төр, геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй үед болон хямрал, мөргөлдөөн даамжрах үед хөрөнгө оруулагчид алтыг найдвартай актив гэж үздэг гэсэн тайлбар нийтлэлд багтжээ. Харин мөнгө нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл байх төдийгүй аж үйлдвэрийн чухал металл бөгөөд хиймэл оюун ухаан, робот техник, эрчим хүчний технологиудад өргөн ашиглагддаг гэж дурдсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу