11.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 28, 2025

Английн эмэгтэйчүүд Европын аваргын титмээ амжилттай хамгааллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Английн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний финалд Испанийн багийг торгуулийн цохилтоор буулган авч, түүхэндээ хоёр дахь удаа дараалан аваргын цомыг хүртлээ. Тэмцээн Швейцарын Базель хотод болж өндөрлөсөн бөгөөд финалын тоглолт үзэгчдийн анхаарлыг бүрэн татав.

Тоглолтын үндсэн болон нэмэлт цагт багууд 1:1 гэсэн харьцаатай тэнцэж, ялагчийг торгуулийн цохилтоор тодруулсан. Испанийн баг 25 дахь минутад Мариона Кальдентейн гоолоор тэргүүллийг авч байсан ч, Английн довтлогч Алессия Руссо 57 дахь минутад хариу гоол оруулснаар тоглолт тэнцээгээр өндөрлөсөн. Торгуулийн цуврал цохилтод Английн бүсгүйчүүд 3:1-ээр илүүрхэн ялалт байгуулжээ.

Английн эмэгтэйчүүдийн шигшээ баг ийнхүү дараалан хоёр удаа Европын аваргын титмийг хүртсэн хоёр дахь шигшээ болж байна. Тэд 2022 оны финалд нэмэлт цагт Германы багийг 2:1-ээр буулган авч анхны түрүүгээ хүртэж байв. Харин Испанийн шигшээ багийн хувьд анх удаа ЕАШТ-ий финалд шалгарч, мөнгөн медаль хүртлээ.

Шагнал хүртэгсдийн жагсаалт:

Тэмцээний мэргэн бууч: Эстер Гонсалес (Испани)

Шилдэг тоглогч: Айтана Бонмати (Испани) — хоёр жил дараалан “Алтан бөмбөг”-ийн эзэн

Шилдэг хаалгач: Ханна Хэмптон (Англи)

Шилдэг залуу тоглогч: Мишель Агиеманг (Англи, 19 настай)

Английн эмэгтэйчүүд Европын хөлбөмбөгийн талбарт хүч түрэн гарч ирж, түүхэн амжилтаа ахин бататгалаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here