13.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 7 сар 24, 2025

Английн эмэгтэйчүүдийн шигшээ Евро-2025-ын финалд хүчтэй өрсөлдлөөр шалгарлаа!

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Швейцарт болж буй 2025 оны Европын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Английн шигшээ баг Италийн багийг нэмэлт цагт 2:1-ийн харьцаагаар хожиж, финалын тоглоомд шалгарлаа.

Тоглолтын онцлох мөчүүд:

  • Тоглолтын үндсэн цагийн 33 дахь минутанд Италийн Барбара Бонансеа гоол оруулж, багаа тэргүүлэлд гаргав.
  • Нэмэлт цагийн 6 дахь минутанд Английн Мишель Агиеманг тэнцүүлэх гоолыг оруулсан.
  • Нэмэлт цаг дуусахаас хоёр минутын өмнө Английн талд торгуулийн цохилт заагдсан ч Клои Келли бөмбөгийг оруулж чадсангүй.
  • Гэсэн хэдий ч 119 дэх минутанд Клои Келли хожлын гоолыг оруулж, Английн багийг финалд авчирлаа.

Өнөөдөр Германы болон Испанийн шигшээ багууд хагас шигшээгийн хоёр дахь тоглоомоо хийнэ. Аваргын төлөөх финалын тоглолт 7-р сарын 27-нд Базел хотод болох юм.

Өмнөх амжилт:
2022 оны Европын аварга шалгаруулах тэмцээний финалд Английн шигшээ баг Германы багийг нэмэлт цагт 2:1-ийн харьцаагаар хожиж, анх удаа аварга болсон билээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here