13.1 C
Ulaanbaatar
Бямба, 8 сар 2, 2025

АНУ, Өмнөд Солонгос худалдааны маргааныг 350 тэрбумын хөрөнгө оруулалтаар шийдэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ерөнхийлөгч Дональд Трампын өгсөн яриа хэлэлцээний хугацаа дуусахаас ердөө хоёр хоногийн өмнө АНУ болон Өмнөд Солонгос хоёр худалдааны нөхцөлөө шинэчлэх томоохон тохиролцоонд хүрч чадлаа. Уг тохиролцооны дагуу АНУ өмнө нь төлөвлөж байсан 25 хувийн импортын татварыг 15 хувь болгон бууруулахаар болсон бөгөөд үүний хариуд Өмнөд Солонгосын тал Америкийн эдийн засагт нийт 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалтыг өгчээ.

Энэхүү гэрээ нь Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд Европ, Японтой ижил түвшний татварын нөхцөлөөр экспортлогдох боломжийг нээж байгаа юм. Ялангуяа автомашины салбарт хамаарах нөхцөл шинэчлэгдэж, тус улсын автомашинууд АНУ-д 15 хувийн татвартайгаар нийлүүлэгдэхээр болсон.

Харин Сөүл Вашингтонд 100 тэрбум ам.долларын дүнтэй шингэрүүлсэн хий болон эрчим хүчний бусад бүтээгдэхүүн худалдан авахаар амласан байна.

Талуудын хооронд батлагдсан уг гэрээг Ерөнхийлөгч Трамп болон Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгчид Цагаан ордонд хийсэн уулзалтын үеэр баталгаажуулсан бөгөөд Трамп өөрийн сошиал хуудсаараа дамжуулан:

“АНУ-ын засаг захиргаа БНСУ-тай Бүрэн Худалдааны гэрээ байгуулахаар тохиролцсоныг дуулгахад таатай байна. Энэ гэрээгээр Өмнөд Солонгосын тал миний сонгосон АНУ-ын эзэмшилтэй салбаруудад $350 тэрбумын хөрөнгө оруулах юм” хэмээн мэдэгджээ.

Энэ нь өмнө нь Япон болон Европын Холбоотой хийсэн худалдааны шинэ гэрээнүүдийн үргэлжлэл бөгөөд Япон 550 тэрбум, Европын Холбоо 600 тэрбумын хөрөнгө оруулалтын амлалтаар тус бүр гэрээг шинэчилсэн юм.

Трамп мөн тун удахгүй буюу ойрын хоёр долоо хоногийн дотор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мюнтэй уулзахаар болсныг мэдэгдсэн бөгөөд Сөүлийн зүгээс ч гэрээг батлах шийдвэрээ албан ёсоор зарласан байна.

Хөрөнгө оруулалтын ерөнхий төлөвлөгөөнд 150 тэрбум нь АНУ-ын хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбарт чиглэгдэнэ. Энэ хүрээнд “MAGSA” (Make American Shipbuilding Great Again) гэх санаачилгыг Өмнөд Солонгосын тал дэмжин хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.

Үлдсэн 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хагас дамжуулагч, батарей, био технологи болон эрчим хүчний стратегийн салбаруудад хуваарилагдахаар байгаа юм.

Гэсэн ч хоёр тал хөнгөн цагаан болон гангийн салбарт өмнө нь ногдуулсан 50 хувийн импортын татварыг хэвээр үлдээхээр тохиролцсон байна. АНУ Япон, Европын холбоотой хийсэн өмнөх гэрээнүүддээ ч эдгээр татварыг бууруулаагүйг дурдах нь зүйтэй.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Мөргөлдөөнийг шийдвэрлэх хамгийн сайн арга бол хөрөнгө оруулалт болсон бололтой

  2. Энэ нь бүхэлдээ бүс нутагт хэрхэн нөлөөлөх бол гэж бодож байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here