10.1 C
Ulaanbaatar
Лхагва, 9 сар 3, 2025

“АРХАНГАЙ: Сувилахуйн сургуулийг шинээр байгууллаа”

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эрдэнэбулган хотод 2025 оны есдүгээр сарын 3-нд Архангай аймагт АШУҮИС-ийн харьяа Сувилахуйн шинэ сургууль үүдээ нээж, 2025-2026 оны хичээлийн жилийг ёслол төгөлдөр эхлүүллээ.

Шинэ сургууль нь зөвхөн мэргэжлийн сувилагч бэлтгэхээс гадна хангайн бүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Тус сургуулийн дэргэд Монгол анагаах ухааны эмнэлэг болон Нүүр ам судлалын эмнэлэг ажиллаж эхэлсэн нь бүсийн иргэдэд чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэх шинэ боломжийг нээж байна.

Ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлснээр хангайн бүсийн эрүүл мэндийн салбарт тулгарч буй эмч, сувилагчийн хомсдлыг нөхөж, орон нутгийн эрүүл мэндийн хөгжилд чухал үүрэгтэй сургууль болон төлөвшиж байна.

Мөн Архангай аймаг дахь Политехник коллеж энэ хичээлийн жилд 70 гаруй багш, ажилтан, 18 чиглэлийн 500 гаруй оюутан, суралцагчтайгаар шинэ хичээлийн жилийг эхлүүлэв. Үүнээс гадна ХААИС-ийн бакалаврын хөтөлбөрийн дагуу зургаан чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн сургуультай хамтран оюутан бэлтгэх гэрээнд гарын үсэг зурсан нь онцлог үйл явдал байлаа.

Архангай аймагт энэ хичээлийн жилд 1796 хүүхэд анх удаа 1-р ангид элсэн орсон бол нийтдээ:

  • Ерөнхий боловсролын 30 сургуульд 697 бүлгийн 19,700 орчим сурагч
  • 35 цэцэрлэгийн 233 бүлэгт 6,800 гаруй хүүхэд суралцаж байна.

Эдгээрээс сургуулийн өмнөх боловсролд 5,600 орчим хүүхэд хамрагдаж буйг аймгийн Боловсролын газраас мэдээлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here