25.1 C
Ulaanbaatar
Бямба, 8 сар 2, 2025

Архангайд дэлхийн хэмжээний мас-рестлингийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 2-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй Мас-рестлингийн дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн Архангай аймгийн төвд байрлах “АРА” спорт цогцолборт амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээнд насанд хүрэгчид болон өсвөр үеийн ангиллаар шилдэг тамирчид хүч чадлаа сорьж буй.

Олон улсын мас-рестлингийн холбооноос 2024 онд Монгол Улсад энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг олгосон бөгөөд энэ удаагийн тэмцээнд Африк, Ази, Европ, Америк тивийн 33 улсаас 300 гаруй тамирчин, дасгалжуулагч, төлөөлөгч, хүндэт зочид Архангай аймагт хүрэлцэн ирээд байна.

Монгол Улсын Засгийн газар тэмцээнийг спорт, соёл, аялал жуулчлалын цогц арга хэмжээ болгон өндөр ач холбогдол өгч, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын мас-рестлингийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Дэлхийн хэмжээний уралдааныг анх удаа орон нутагт зохион байгуулж буй нь бүс нутгийн хөгжлийг дэмжсэн чухал алхам гэж үзэж байгаа юм.

Энэхүү тэмцээн нь оролцогчдын авьяас чадвар, бие бялдрын тэсвэр хатуужлыг сорихын зэрэгцээ шинэ дээд амжилтуудыг тогтоох боломж бүхий өрсөлдөөнтэй, сонирхол татсан спортын арга хэмжээ болон өрнөж байна. Үүнтэй зэрэгцэн соёлын тоглолт, үндэсний бэсрэг наадам, байгалийн үзэсгэлэнт газрын аялал зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Тэмцээний зохион байгуулалтын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөгчид болох Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, мэргэжилтэн Д.Соёлмаа нар газар дээр нь ажиллаж байна.

Тэмцээнийг Монголын ТВ-9 телевиз орон даяар шууд дамжуулж байгаа бол ОХУ-ын “Матч ТВ” суваг олон улсад шууд сурвалжилж хүргэж байна.

Мас-рестлинг буюу “модон барилдаан” нь ОХУ-ын Саха (Якут) ард түмний үндэсний спорт бөгөөд “мас” гэдэг нь якут хэлэнд “мод” гэсэн утгатай. Энэхүү спорт нь нүүдэлчин ард түмний хүч чадал, тэнцвэрийн гайхамшгийг илтгэдэг олон зуун жилийн уламжлалтай өв соёлын нэгэн хэсэг билээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here