26.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 26, 2025

Асакакүрюү макүшитагийн түрүүгийн төлөө Яготой хүч үзнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны 7-р сарын 25 — Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башё өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилж байна. Доод зиндааны буюу макүшита ангиллын түрүүг тодруулах халз барилдаанууд эхэлж, түрүү авах магадлалтай бөхчүүдийн нэрс тодорлоо.

Монголын Такасаго дэвжээний залуу бөх Асакакүрюү (Өглөөний цагаан луу) болон Ошіогава дэвжээний хүчтэн, дээд зиндаанд өмнө нь барилдаж байсан Яго нар макүшитагийн аваргын төлөө барилдахаар болсон байна. Хоёул энэ башёд одоог хүртэл нэг ч унаагүй, 6 барилдаанд дараалан ялалт байгуулжээ.

Хэрэв Асакакүрюү 7 дахь ялалтаа авбал, зөвхөн макүшитагийн түрүүг авах төдийгүй дараагийн зиндаа болох жюүрёод дэвших боломжийг баттай болгох юм. Энэ нь түүний хувьд мэргэжлийн сүмогийн дараагийн шатанд хөл тавих томоохон алхам болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here