16.1 C
Ulaanbaatar
Лхагва, 8 сар 20, 2025

Аврагчид нурангиас хүнийг аврах шинэ үеийн багаж хэрэгсэлтэй боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өмнө нь аврах ажиллагааны үед нуранги доороос хүмүүсийг гаргахдаа зөвхөн гар ажиллагаатай спин тасдагч болон тэлэгч ашигладаг байсан. Харин одоо аврагчид Словени улсад үйлдвэрлэсэн хийн дэр, ивээс, Шведийн бетон зүсэгч, олон үйлдэлт иж бүрдэл, Австрийн Weber брэндийн тасдагч зэрэг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн төхөөрөмжөөр хангагджээ.

Эдгээр багаж, төхөөрөмжүүд нь нурангид дарагдсан иргэдийг хурдан хугацаанд илрүүлж, аюулгүй аврах боломжийг бүрдүүлдэгээрээ онцлогтой.

Монголын аврагчид олон улсын хэмжээнд ч туршлага хуримтлуулсан байдаг. Тухайлбал:

  • 2011 онд Японд болсон цунамигийн дараах аврах ажиллагаанд анх удаа оролцсон бол,
  • 2023 онд Турк улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр хийн дэр ашиглан 19 хүний цогцсыг нурангиас гаргаж авсан юм.

Ийнхүү шинэ багаж хэрэгслээр хангагдсанаар аврагчдын ажил илүү үр дүнтэй, хурдан шуурхай болохоос гадна олон хүний амь насыг аврах боломж нэмэгдэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here