23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Австрийн Ерөнхийлөгч Монголд анх удаа төрийн айлчлал хийнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болжээ.

Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг олон улсын тулгамдсан асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна. Талууд мөн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр байр сууриа нэгтгэхээр зорьж байна.

Айлчлалын үеэр талууд Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал, нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбаруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Мөн Ерөнхийлөгч нар хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Монгол Улс болон Австри Улс 1963 оны долдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал нь Австрийн төрийн тэргүүн Монголд анх удаа төрийн айлчлал хийх онцгой тохиолдол болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here